Өөрийнхөө жинг хэрхэн хэмжих вэ?

2007-04-26,
Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндийн асуудал буюу өвчлөл юм. Үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.

Бүсэлхийний хэмжээ
Таны бүсэлхийний хэмжээ эрэгтэйчүүдийн хувьд 94 см, эмэгтэйчүүдийн хувьд 81см-ээс хэтэрсэн бол таны биеийн жин хэтрэх хандлагатай байна гэсэн үг. Эдгээр хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мэдээж та биеийнхээ жинд анхаарал хандуулах шаардлагатай болсон байна гэсэн үг. Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндэд гарах өөрчлөлт болно. үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.

Хэт таргалалттай холбогдож гарах эрүүл мэндийн асуудлууд:
• Биеийн галбир өөрчлөгдөх
• Зүрх судасны өвчлөл
• Цусны даралт ихсэх өвчлөл
• Цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх
• Саа өвчин
• Чихрийн өвчин
• Амьсгаадах
• Үе мөчний үрэвсэл
• Нурууны хэт ачаалал
• Цөсний уутны үрэвсэл
• Ивэрхий үүсэх
• Хөлний судас бүдүүрэх
• Гэмтэл бэртэлд өртөмтгий байдал

Үе шат 1: Нүцгэн үедээ өөрийнхөө жинг хэмжих /кг/
Үе шат 2: Гутлаа тайлаад өндрөө хэмжих /м/
Үе шат 3: Биеийн жингээ /кг/ өндрийн хэмжээг /м/ өндрийн хэмжээгээр /м/ үржүүлсэн үржвэрт хуваана.

Жишээ нь: Таны биеийн жин 70 кг гэж бодьё. Таны өндөр 1.80 см гэж бодьё. Тэхлээр тооцоог дараахь байдлаар хийнэ. 70 : (1.8 х 1.8)= 21.6 Эндээс таны биеийн жингийн индекс нь 21.6 байна гэсэн үг. Энэхүү индексийг дараах хүснэгтээс харна.
Биеийн жингийн хэмжээ Индекс /эмэгтэйчүүд/ Индекс /эрэгтэйчүүд/
Жингийн алдагдалтай 18.4 -өөс доош 19.9-өөс доош
Тохирсон жин 18.5 - 23.6 20.0 - 25.0
Жингийн хэтрэлт 23.7 - 29.9 25.1 - 29.9
Тарган 30.0 - 34.9 30.0 - 34.9
Ноцтой тарган 35.0 - 39.9 35.0 - 39.9
Маш ноцтой тарган 40.0 -өөс дээш 40.0 -өөс дээш

Биеийн жингийн хүснэгт
Дараах хүснэгтээс та бүхэн жингийн тохирсон харьцааг олж харж болно.

Эмэгтэйчүүд:
Өндрийн хэмжээ /м/ Тохирсон жин /кг/
1.47 40-50
1.50 42-53
1.52 43-55
1.55 44-57
1.57 46-58
1.60 47-60
1.63 49-63
1.65 50-64
1.68 52-67
1.70 53-68
1.73 55-71
1.75 57-72
1.78 59-75
1.80 60-76
1.83 62-79
Эрэгтэйчүүд:
Өндрийн хэмжээ /м/ Тохирсон жин /кг/
1.60 51-64
1.62 52-66
1.65 54-68
1.68 56-71
1.70 58-72
1.73 60-75
1.75 61-77
1.78 63-79
1.80 65-81
1.83 67-84
1.86 69-86
1.88 71-88
1.91 73-91
1.93 74-93

Таргалалтын шалтгаанууд:
• Ихэнх хүмүүс өөрсдийнхөө таргалалтын шалтгааныг ямар нэгэн өвчинтэй холбон үзэх нь элбэг байдаг. Үнэн хэрэгтээ олон судалгаанаас үзэхэд тарган хүмүүсийн зөвхөн 1 хүрэхгүй хувь нь ямар нэгэн өвчний улмаас таргалсан байгаа нь тогтоогдсон. Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл нь таргалах нэг шалтгаан болдог. Гэхдээ маш их хэмжээгээр жин нэмж байвал энэ нь дээрх эм бэлдмэлтэй огтхон ч холбоогүй байдаг.
• Жингийн илүүдэлтэй ихэнх хүмүүс өөрсийгөө бодисын солилцооны дутагдалтай гэж үздэг. Олон судалгаа тарган буюу жингийн илүүдэлтэй хүмүүс жирийн тохирсон жинтэй хүмүүсээс бодисын солилцооны түвшин ихэвчлэн өндөр байдаг учраас калори нь өөх тосон доторх биеийн температур, бодисын солилцоог тогтмолжуулах үүрэг гүйцэтгэдэг.
• Энгийн таргалалтын шалтгаан нь ямар нэгэн өвчний улмаас биш харин дэндүү их хэмжээний калорилог хоол тэжээлийн хэрэглээ, суудлын хөдөлгөөнгүй хэв маягийн амьдрал юм.

Жингээ хэрхэн хасах вэ?
Жингээ хасах гэдэг нь хурдан түргэн, хялбар аргаар хийгдчихдэг зүйл биш. Хэдэн долоо хоногийн дотор гайхамшигтай үр дүн гардаг хоолны дэглэм, эм бэлдмэлийн талаар олон зүйл байдаг. Гэхдээ энэ нь тийм ч үр дүнтэй аргууд биш юм. Биеийн жингээ тогтмол түвшинд барихын тулд хоол хүнсэндээ калори багатай хүнс хэрэглэх, хөдөлгөөнөө нэмэгдүүлэх, дасгал сургууль тогтмол хийх хэрэгтэй. Хэрвээ та өөрийнхөө амьдралын өдөр тутмын хэв маягийг өөрчлөхгүйгээр харин хоолоо сойх, дуртай зүйлээ идэхгүй байхаар шийдвэл тийм ч их амжилтанд хүрэхгүй. Хэдий хэмжээний жин хасч чадах талаараа аль болох бодитой хандах хэрэгтэй. Хэрэв та таргалах хандлагатай бөгөөд ер нь үргэлж л илүүдэл жинтэй байдаг бол зөвхөн алхах замаар жингээ хасна гэвэл боломжгүй. Загварын ертөнцөд үзүүлдгийг эс тооцвол ихэнх судалгаанууд гайхалтай туранхай хүмүүс эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүсийн хувьд тийм ч сайхан харагддаггүй гэдгийг тогтоосон байдаг. Хүн өдөрт дунджаар 2500 калори хэрэглэдэг. Хэрвээ ердийн хэрэглэдэгээсээ илүү калори хэрэглэвэл таны жин нэмэгдэх болно. Харамсалтай нь дасгал хөдөлгөөн хийхэд харьцангуй бага калори шаардагддаг. 450 гр өөх тосыг хайлуулахын тулд 80 км алхах хэрэгтэй. Өдөрт хэдэн цаг дасгал хөдөлгөөн хийхгүйгээр ямар нэгэн өөрчлөлт гаргана гэж саналтгүй.

Өөх тостой хоол хүнс, сахар нь ихэвчлэн жин илүүдэх шалтгаан болдог.
Өөх тослог ихтэй хоол хүнс:
Эдгээр хоол хүнсийг аль болохоор идэхгүй байх эсвэл бага хэмжээгээр идэж хэрэглэх хэрэгтэй.
• Масло, цөцгий, маргарин, тослог ихтэй сүү, тослог ихтэй тараг
• Бяслаг, ялангуяа хатаасан бяслаг
• Шоколад, нарийн боов, торт, жигнэмэг, самар
• Мах, зайдас, утсан мах
• Төрөл бүрийн зутан шөл
• Шарсан төмс

Сахар ихтэй хоол хүнс:
Эдгээр хоол хүнсийг аль болохоор идэхгүй байх эсвэл маш бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
• Элдэв төрлийн амттан, нарийн боов
• Боловсруулсан хоол хүнс
• Чихэрлэг ундаанууд

Өөх тос багатай хоол хүнс:
Эдгээр хоол хүнсийг аль болохоор өдөр тутмынхаа хэрэглээ болгох хэрэгтэй.
• Өөх тосыг нь шүүсэн сүү, тослог багатай тараг
• Цагаан мах, ялангуяа тахиа, галуу
• Төрөл бүрийн загас
• Шинэхэн жимс, ногоо
• Талх, шарсан талх, будаа
• Тунгалаг шөл

Ойролцоогоор 900 гр-ыг долоо хоногт хаяна гэвэл эхний долоо хоногт шингэний алдагдлаас болж, 2.3 кг орчим жин хасна. Жин хасах гэдэг нь хэдэн сарын туршид үргэлжилж ч болох урт удаан үйл явц юм. Өөрийнхөө хүссэн хэмжээнд хүрсэн нөхцөлд биеийн жингээ барих хэрэгтэй. Хоолны дэглэм барих гэдэг нь зөвхөн турахын тулд хэсэг хугацаанд хийх зүйл биш насан туршдаа эрүүл аж төрөхийн тулд хийх ёстой зүйл гэдгийг ухаарах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл
Нээрээ турах гэдэг одоо үндэсний хэмжээнд ярих асуудал болкээд байх шиг байнаа. Эрчүүд нь гүзээгүй унжуулаад эмэгтэйчүүд нь эм уугаад л...
Бас нэг нөхөр өөхөө соруулуулжийна гээд чад хийцэн байлээ ум ма ни бад ми хум
Нэг хүн бичсэн байсан. Охид хүүхнүүд минь турах гэж битгий эм уугаарай.
Хэний билээ блог дээр бичсэн байсан. Машинд онгоцны бензин хийчвэл яах вэ? гээд тэрэн шиг зүгээр байжийгаа биенд эм тан уужийгаад хэдхэн хоногийн дотор турна гэдэг бие махбодоо гэмтээж байна л гэсэн үг. нээх сайхан гунхсан хүүхэн гүйж яваад нээх сайхан залуутай суугаад яг сайхан амьдрая гэтэл баахан өвчин хэлсэн хүн болчихвол яанаа.. Ялангуяа энэ Хятад эмнүүд. хичнээн сайн эм гэсэн ч хэзээ ч битгий хятад эм уугаарай. тэр үедээ сайн үр дүнтэй юм шиг байдаг ч нэг жил, хоёр жилийн дараа Ү
бичсэн xvv цаг: 00:26, 2007-04-27 | Холбоос | |



:-)
 
xaax