Интернэт ашиглан утсаар үнэгүй ярих тухай

2007-05-12,

Интернэтээр төлбөргүй ярьцгаая

Таны найз нөхөд, ах эгч, аав ээж тань танаас алс хол дэлхийн аль нэгэн улсад байдаг уу? Та тэдэнтэйгээ хүссэнээрээ ярихыг хүсдэг үү?
Тэгвэл танд "Бүх дэлхий даяараа төлбөргүй ярьж болно" гэсэн уриатай Skype Technologies компаний "Skype" програмыг хэрхэн хэрэглэх вэ гэсэн хичээлийг толилуулж байна.
Энэхүү програмын тусламжтайгаар интернетээр хоёр компьютерын хооронд ярих бас чаатлах, файл солилцох, телефон хурал хийх, компьютераас гар утас руу дуудлага хийх, гар утаснаас компьютер луу мөн дуудлага хийх зэрэг маш өргөн боломжтой юм. Энэхүү програмын интернетээр дамжих ярианий чанар нь маш өндөр байдаг.
Энэ програмыг ашиглаж хайрт хань, ах дүү, найз нөхөдтэйгээ байнгийн холбоотой байхыг хүсвэл танд
                - компьютер,
                - интернэт холболт,
                - чихэвч,
                - микрофон
                - мөн Skype байхад л болно.
Гэхдээ гар утас руу дуудлага хийх , дуудлага хүлээн авах үйлчилгээ нь төлбөртэй байдаг ч энэ нь маш хямд байдаг. Гэсэн ч компьютероос компьютерийн хооронд хичнээн цаг, минут ярьсан ч төлбөргүй учраас энэхүү хичээлийг анхааралтай үзнэ үү.

Skype-г татаж авахдаа http://www.skype.com гэсэн хаягтай сайт руу орно.

  1. Skype татаж авах
http://www.skype.com гэсэн хаягаар орсны дараа Download гэсэн link дээр дарна.
  2. Skype татаж авах
Өөрийн компьютерийн үйлдлийн системийг сонгоно. Бидний ихэнх нь Windows-г хэрэглэдэг учир Windows-г сонгоё
 
  3. Skype татаж авах
Одоо Download Skype гэсэн товч дээр дарна.
  4. Skype татаж авах
Download the new, shiny Skype 2.0 гэсний доорх "Download" гэсэн товчийг дарснаар татаж эхэлнэ
 
  5. Skype татаж авах
"Run" товчийг дарснаар Skype-г компьютертоо суулгана
  6. Суулгах
"Save" товчийг дарвал өөрийнхөө компьютер дээр хадгалж авсны дараагаар суулгаж болно
 
  7. Суулгах
Энэ цонхноос ажиллах хэлээ сонгоорой. Дараа нь "Next" товчийг дараарай
  8. Суулгах
Улаанаар тэмдэглэсэн хэсгийг сонгоод "Next" товчийг дараарай
 
  9. Суулгах
Суулгасны дараа Skype-г шууд ажиллуулах бол улаанаар тэмдэглэсэн хэсгийг чагтлаарай. Дараа нь "Finish" товчийг дараарай. Ингэхэд Skype нээгдэнэ.
  10. Эхлэл
Skype ажиллаж эхлэхэд дараах цонх гарч ирнэ. Та Skype-г шинээр хэрэглэж байгаа бол улаанаар тэмдэглэсэн хэсэг дээр дараарж бүртгүүлнэ.
Эсвэл Skype-д бүртгүүлсэн бол "Skype Name" гэсэн талбарт нэрээ "Password" гэсэн талбарт нууц үгээ оруулаад "Sign In" товчийг дарж сүлжээнд нэвтэрнэ.
     
  11. Skype-д бүртгүүлэх
  • "Choose Skype Name" талбарт Skype-д ашиглах нэрээ
  • "Password" хэсэгт нууц үг
    "Repeat Password" хэсэгт нууц үгээ дахин оруулна.
  • "E-mail" хэсэгт өөрийн и-мэйл хаягаа тус тус оруулаарай.
  • "Yes I have read and accept" гэсэн сонголтыг чагтлаарай.
  • "Sign me in when Skype starts" –г чагталснаар та Skype-ийг ажиллуулах үед шууд нэвтэрнэ.
  • "Start Skype when the computer starts"-г чагталснаар Skype суулгасан компьютер асахад автоматаар Skype-г ажиллуулна.
 
  12. Бүртгүүлэх
Ийм цонх гарч ирвэл таны нэр давхардсан байгаа учираас та энэ боломжит хувилбаруудаас сонгох буюу улаанаар сонгогдсон хэсэгт өөр нэр өгч болох юм.
  13. Бүртгүүлэх
"Full Name" талбарт өөрийн нэрийг бичнэ
"Country" талбарт өөрийн улсыг сонгоно
"City" талбарт Хотын нэр бичнэ
"e-mail" талбарт өөрийн и-мэйл хаягаа оруулна.
 
  14. Skype-тай ажиллах
Skype-ийн үндсэн цонхонд найзуудынхаа Skype дахь бүртгэлийн нэрийг нэмж холбогдохыг хүсвэл "Add Contacts" дээр дарна.
  15. Нэмэх найзынхаа Skype Name, Full Name, E-mail хаягны аль нэгийг нь улаанаар тэмдэглэсэн талбарт оруулаад Search товчийг дарна. Гарч ирсэн үр дүнгээс өөрийхөө найзыгаа олоод "Add Select Contact" товчийг дараарай
 
  16. Skype-тай ажиллах
Хайлтаар гарч ирсэн жагсаалтаас Идэвхтэй сонголттой хүний товч мэдээлэлийг харах бол дээрх цонхны View Profile хэсэгт дарвал ийм хэлбэртэйгээр уг хүний товч мэдээлэл гарч ирнэ.
Нэмэх бол "Add Contact"-г дар
  17.Skype-тай ажиллах
Таны сонгосон хүн нэмэгдсэн бол энэ цонх гарч ирнэ .Улаанаар тэмдэглэсэн хэсэгт байгаа текст нь уг хүнийг олон ижил нэртэй хүмүүсээс ялгах үүднээс тайлбар маягаар оруулж өгдөг бөгөөд хоосон орхивол уг хүний товч хаяг нь дагалдах болно. Ок дараарай
 
  18.Skype-тай ажиллах
Таны сонгосон хүн жагсаалтад нэмэгдсэн бол ийм хэлбэртэй харагдана.
  19.Skype-тай ажиллах
Та өөртөө бүртгэлтэй хүмүүс рүүгээ дуудлага хийх бол уг хүнээ сонгоод доод талд байгаа улаанаар тэмдэглэгдсэн ногоон товч дээр дараарай.
 
  20.Skype-тай ажиллах
Таны дуудлага хийсэн хүн Online горимд байхгүй бол энэ цонх гарч ирнэ.
  21.Skype-тай ажиллах
Дуудлага хийсэн хүн тань хүлээж авсан бол энэ цонх гарч ирэх бөгөөд одоо микрофон ашиглаад ярьж болно.
 
  22.Skype-тай ажиллах
Нэгэнт холбогдсон тохиолдолд чаатлаж ч болно. Чаатлахын тулд улаанаар тэмдэглэсэн товчийг дараарай
  23.Skype-тай ажиллах Өөр хүн нэмэх бол улаанаар тэмдэглэсэн товчин дээр дараарай
 
  24.Skype-тай ажиллах
"All Contacts" хэсэгт нэмэгдээгүй хүмүүс байна. Та тэднээс сонгоод "Add" товчийг дарж чаатдаа нэмээрэй. Хэрэглэгчидээ нэмж дууссан бол OK товчийг дарна.
  25.Skype-тай ажиллах
Үүний дараа улаанаар тэмдэглэгдсэн хэсэгт нэмэгдсэн хүмүүс гарч ирнэ

 

 
 
  26.Skype-тай ажиллах
Улаанаар тэмдэглэгдсэн хэсэг болох "History" нь таны хийсэн дуудлагын тухай мэдээлэлийг агуулж байдаг
  28.Skype-тай ажиллах
Улаанаар тэмдэглэгдсэн хэсэг болох "Dial Up" нь та энгийн болон гар утас руу залгах төлбөртэй үйлчилгээ юм. Энэ үйлчилгээний талаар http://www.skype.com хаягаар орж үзээрэй.
 
  29.Skype-тай ажиллах
Та өөрийнхөө байгаа байдлыг илэрхийлэхдээ улаанаар тэмдэглэсэн товчин дээр дараарай.
Offline - Холбогдоогүй үед ийм байдалтай байна
Online - Холбогдсон идэвхтэй үед
Skype Me - Над руу залгаарай
Away - Та компьютерээ түр орхисон үед
Not Available - Холбогдох боломжгүй
Do Not Distrub - Та завгүй байгаа бол энэ статусыг хэрэглээрэй
Invisible - Онлайн горимд байгаа боловч харагдахгүй
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hi neenguut download ni xaragdaxgui bn sh te
бичсэн Зочин цаг: 12:01, 2012-09-27 | Холбоос | |



:-)
 
xaax