Интернэтийн хичээл

2007-05-12,

 

Хичээлээр үзэх зүйлс

Дэлхий дээрх компьютеруудын сүлжээнүүдийн дээд сүлжээ нь гэгдэх интернэт гэж юу болох хэрхэн хэзээ үүсэж бий болсон, өнөөдөр хөгжлийн ямар үе шатандаа яваа, цаашид хэрхэн хөгжих хандлагатай байгаа тухай ерөнхий төсөөллийг олгоно.

Интернэтийг хэрэглэхийн тулд түүнд хэрхэн холбогдох тухай дэлгэрэнгүй зааварчилгааг өгнө.

Хичээлээр таны олж авах мэдлэг

Интернэтийн түүхэн хөгжил, мөн чанарын тухай ерөнхий ойлголттой болно.

Утасны шугам, аналог модемтой нөхцөлд бие даан интернэтэд холбогдох тохиргоог хийх чадвартай болно.

ADSL холболтоор интернэтэд холбогдох ерөнхий зарчимыг мэдэж авах боломжтой.

Хичээлийн хавсралтаас монголын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд буюу ISP-нүүдийн интернэтэд холбогдох утас болон бусад мэдээллүүдийг мэдэж авна.

Интернэтийн хөгжил

Нэгэнт бид интернэтийн түүхийг бүтнээр нь энд оруулах боломжгүй учраас чухал хэсгүүдийг нь жагсаалаа.

Интернэт өчигдөр
  • Интернэтийг анх 1962 оны 8 сард MIT-д санаачилсан.
  • 1969 оны 9 сард Юта, Калифорн-д байсан 4 компьютерыг холбосон.
  • 1973 онд Англи, Норвегийг холбосноор олон улсын сүлжээ болсон.
  • 1981 онд 213 компьютер холбогдсон.
  • 1987 онд 10,000 болсон.
  • 1989 оноос WWW (World Wide Web) гэдэг юм бий болсоноор вэб хуудас бий болсон.
  • 1994 онд анхны зураг дүрс харуулах боломжтой вэб браузер бий болсон.
  • 1990-ээд оны сүүлээр интернэт хэрэглээ маш өндөр өссөн
  • Татварын асуудлаас болж интернэтээр хийхийг хориглож байсан худалдаа 1995 оноос анх хийгдэж эхэлсэн.
Интернэт өнөөдөр
  • 2004 оны 5 сарын 31-ны байдлаар 785 сая хэрэглэгч
  • Монголын хувьд 2002 оны 10 сарын байдлаар 50,000 хэрэглэгч интернэт хэрэглэж байна. Энд гадаадад байгаа монголчууд ороогүй.
  • Интернэтийн хэрэглчидийн харьцаа нь Хойд Америкт 33.3%, Өмнөд Америкт 4.7%, Ази Номхон далай орнуудад 28.9%, Европт 31.5%, Ойрхи дорнодод 0.91%, Африкт 0.8% байна
  • Интернэтэд 7 хоног тутамд 300,000 вэб хуудас шинээр нэмэгдэж байна.
  • Монголын хувьд 2002 оны байдлаар нийт 815 сервер ажиллаж байсан. 2003 оны байдлаар Монголчуудын гэсэн нийт 1000 гаруй вэб сайт байдаг байсан ба энэ тоо сард ойролцоогоор 5-10 - аар нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.
  • Интернэт өнөөдөр сонин, сэтгүүл, радио, телевиз зэрэг мэдээллийн хэрэгслүүдийг орлохоос гадна түүнчлэн холбоо харилцааны хамгийн чухал хэрэгсэл болоод байна.
Интернэтийн ирээдүй
  • 2 жилийн өмнөх судалгаагаар 2015 он гэхэд интернэт хэрэглэгчидийн тоо тэрбумд хүрнэ гэж үзсэн байна.
  • Интернэт нь дуут, дүрст мэдээллийг ихээр дамжуулдаг болж буй тул сүлжээний хурд сайжирч ихэнх хэрэглэгч асар хурдын сүлжээнд холбогдоно.
  • Интернэтэд зөвхөн компьютерууд биш төрөл бүрийн ахуйн хэрэгслүүд ихээр холбогдсоноор тэдгээрийг интернэтээр удирдах боломжтой болно.
  • Гэх мэтээр интернэт бидэнд санаанд оромгүй их боломжуудыг олгох болов уу.

Интернэтийг хэн хянаж байна вэ?

Үүнд хэн ч биш гэхэд буруудахгүй. Мянга мянган компьютерүүд сүлжээнд орсноор энэ нь асар том дэлхийг хэрсэн аалзны тор мэт бие даасан сүлжээг бий болгож байгаа юм. Энэ сүлжээнээс нэг тооцоолуур, нэг сервер бүр нэг хиймэл дагуул саллаа гээд ч нэг их том саад учруулах боломжгүй. Зүйрлэвээс таныг таньдаг 5 хүний 1 нь ой ухаанаа алдаад таныг танихаа байлаа ч гэсэн нөгөө 4 нь хэвээрээ л байна.

Нөгөө талаар интернэтийг ер нь аливаа технологийг хүчирхэг байлгаж, хөгжин дэвжихэд нөлөөлдөг гол зүйл нь том компаниудын ашиг сонирхол түүн дээр тулгуурлан бий болсон нэгдсэн стандартууд байдаг. Тухайлбал энд HTTP буюу интернэтээр мэдээлэл дамжуулах протоколоос эхлээд олон стандартуудыг нэрлэж болно. Энэ бүхэн байхгүй бол интернэт гэдэг утга учиргүй дэмий зүйл болж хувирна. Интернэтийн хувьд гол гол стандартуудыг боловсруулдаг "World Wide Web Consortium" нь интернэтийн ертөнц дэх үндсэн стандартуудыг хөгжүүлдэг бөгөөд энэ байгууллагын цаана Microsoft-оос эхлээд олон тооны томоохон компаниуд байдаг.

Интернэтэд холбогдох

Интернэт маань бүхий л сүлжээнүүдийн сүлжээ, тэгэхээр энэ асар том сүлжээг хэрэглэхийн тулд та юун түрүүн энэ сүлжээнд холбогдож сурах хэрэгтэй. Манай хичээлийн гол зорилго ердийн хэрэглэгчдэд зориулсан тул бид энд томоохон хэмжээний холболтын төрөл болон онолын зүйлсийг төдийлөн дурьдахгүй болно.

Хэн нэгэн шууд гэрээсээ хүссэнээр интернэтэд шууд орох боломжгүй. Учир нь та интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаар дамжин интернэтээр холбогдох ёстой. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг ISP буюу Internet Service Provider гэдэг. Монголд нийт 8 ISP байдаг. Та эдгээр байгууллагуудын тухай, тэдгээрийн үйлчилгээний төрөл, холбогдох хэлбэрүүдийн тухай энэ хичээлийн хавсралт хэсгээс үзнэ үү.

Ер нь дэлхийн улс орнуудад ахуйн орчноос интернэтэд холбогдох үндсэн 3 хэлбэр түгээмэл байдаг.

  1. Dial-Up: Ердийн утасны шугам болон аналог модемын тусламжтайгаар интернэтэд холбогдох энэ хэлбэр нь хямд төсөр боловч мэдээлэл дамжуулах хурд удаан, утасны мөнгө их гардаг, зэрэг утсаар ярих боломжгүй зэрэг сөрөг талуудтай.
  2. ADSL: Энэ төрлийн холболтыг ашиглан интернэтэд холбогдохын тулд утасны сайжруулсан тоон шугам болон ADSL модем шаардлагатай. ADSL холболт утасны шугамаар холбогддог хэдий ч таны утасны мөнгө гүйхгүй, мөн интернэтэд холбогдсон үед ч гэсэн утсаар ярих боломжтой. Ингэснээр таныг интернэтэд байнга холбоотой байх боломжийг олгож байгаа юм. Зарим тохиолдолд тухайн хэрэглэгчийн утасны шугамны чанараас хамааран тасалдах тохиолдлууд гардаг сул тал бий.
  3. Cabel Internet: Ихэвчлэн кабелын телевизын компаниуд өөрийн дэд бүтэц дээр тулгуурлан ийм үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ төрлийн холболт нь чанарын хувьд маш сайн үнийн хувьд ч төдийлөн өндөр биш байдаг. Гол дутагдал нь кабелийн шугам очоогүй газарт хэрэглэх боломжгүй.
Дээрх гурваас өөр олон төрлийн интернэтэд холбогдох хэлбэрүүд байдаг хэдий ч тэр болгон үнийн хувьд ахуйн хэрэгцээнд тохиромжтой биш тул дурьдсангүй.

 

Монгол улсын хувьд гэр ахуйн нөхцөлд Dial-Up болон ADSL холболтууд хэрэглэгдэж байгаа.

 

Dial-Up холболт ашиглан интернэтэд холбогдох:

Юуны өмнө таны компьютер модемтой байх хэрэгтэйг анхаарна уу. Та утасныхаа шугамыг дараах зурганд үзүүлснээр модем руугаа холбоно.
Утасныхаа аппарат руу гаднаас орсон үзүүрийг авна. Таны модем ийм хэлбэртэй харагдана. Phone, Line гэсэн 2 оролт байна. Та утасны үзүүрээ модемныхоо Line гэсэн рүү залгах хэрэгтэй.

Бэлэн болонгуутаа та одоо компьютертоо тохиргоо хийх хэрэгтэй. Бид жишээ болгон хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа Windows XP үйлдлийн системийн хувьд тохиргоо хийх үйл явцыг тайлбарлалаа.

Start цэснээс Settings->Control Panel командыг сонго Гарч ирэх цонхноос Network Connections гэсэн дүрсэн дээр 2 дар Гарч ирэх цонхы зүүн дээд хэсэгт буй Create a new connection гэсэн холбоос дээр дар
 
Гарч ирэх цонхны Next товчийг дар. Гарч ирэх цонхноос Connect to the Internet гэсэн сонголтыг сонгоод Next товчийг дар. Гарч ирэх цонхноос Set up my connection manually гэсэн сонголтыг сонгоод Next товчийг дар.
 
Гарч ирэх цонхны Connect using a dial-up modem гэсэн сонголтыг сонгоод Next товчийг дар. Гарч ирэх цонхны ISP Name гэсэн нүдэнд холбогдох ISP-ынхаа нэрийг оруулаад Next товчийг дар. Гарч ирэх цонхны Phone number гэсэн нүдэнд холбогдох утасны дугаараа оруулаад Next товчийг дар. Монголын ISP-нуудын холбогдох утасны дугааруудыг энэ хичээлийн хавсралтаас үзнэ үү!
 
Гарч ирэх цонхонд харгалзан дараах байдлаар утга оруулна уу!

1. Холбогдох нэрээ оруулна
2. Нууц үгээ оруулна
3. Нууц үгээ давтаж оруулна
жич* Холбогдох нэр болон нууц үгийг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас авна.
4. Үүнийг чагталснаар тухайн компьютерыг хэрэглэж буй бүх хэрэглэгчид энэ холболтыг ашиглах боломжтой болно.
5. Үүнийг чагталснаар тухайн компьютерт олон төрлийн холболт байгаа үед энэ холболтыг үндсэн болгоно.
6. Үүнийг чагталснаар энэ холболтоор интернэтэд холбогдох үед интернэтийн довтолгооноос хамгаалах боломжтой болно.

эдгээрийг бөглөсний дараа Next товчийг дар.
 
 
Хэрэв энэ холболтыг нээх холбоосыг дэлгэцэн дээрээ гаргахыг хүсвэл 1-ийг чагтлаад Finish товчийг дар. Холбогдоход бэлэн болсон. Та нууц үгээ дахин дахин оруулахыг хүсэхгүй бол 1-ийг чагтлаарай. Холбогдохдоо Dial товчийг дарна.  

 

ADSL холболт:

Зураг дээр та бүхэн нэг төрлийн ADSL модем харж байна. Та ADSL холболт ашиглан интернэтэд холбогдохын тулд ердийн аналог модем биш ADSL модемтой байх хэрэгтэй. Холболт хийхдээ дараах үндсэн зарчимыг баримтална.

а. Зурагт үзүүлснээр утасны үзүүрийг 1-д үзүүлсэн байдлаар ADSL модем руугаа залгана.
б. 2-д үзүүлсэн байдлаар ADSL модем руугаа USB юмуу Ethernet Cable залгана.
в. 2-д үзүүлсэн кабелийн нөгөө үзүүрийг компьютерийнхоо USB юмуу Ethernet Lan Card руу залгана.

жич* Тухайн модемийн төрлөөс хамааран 2-д үзүүлсэн кабел USB юмуу Ethernet Cable (Ердийн сүлжээний кабел) байж болохыг анхаарна уу.

г. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын өгсөн зааврын дагуу тохиргоог өөрийн компьютертоо хийнэ.

Монголын ISP-нүүд

ISP Холбогдох утас Вэб сайт
Micom 1633 http://www.micom.mn
Magicnet 1651 http://www.magicnet.mn
Railcom 1666, 94106 http://www.railcom.mn
Mobinet 1693 http://www.mobinet.mn
Mcs.com  
Erdemnet 1661  
Bodicom    

Хэрэгцээтэй хаягнууд

http://www.w3c.org/ World Wide Web Consortium
http://www.driverzone.com/modem.html Модемны драйвер буюу таниулах програм хангамж татаж авах вэб

Чухал үгсийн тайлбар, орчуулга

ADSL Asymmetric Digital Subscriber Line, утасны шугамаар дамжуулан мэдээллийг өндөр хурдаар дамжуулах боломж олгодог технологи. ADSL нь мэдээлэл авах хурдыг 1.5 - 9 Mbps хүртэл, мэдээлэл илгээх хурдыг 16 - 640 Kbps хүртэл нэмэгдүүлэх боломжтой. ADSL технологи хэрэглэн интернэтэд холбогдохын тулд ADSL Модем хэрэглэдэг.
Modem Modulator-Demodulator, модем нь өгөгдлийг утасны шугам, кабел шугам зэргээр дамжуулах боломж олгодог төхөөрөмж юмуу тусгай программ байдаг.
Mbps megabits per second, энэ нь сүлжээгээр мэдээлэл дамжих хурдыг илэрхийлдэг (1 мегабит нь 1 сая биттэй тэнцүү. 1 бит гэдэг )
MBps megabytes per second (хэрэв MB нь хоёул томоор байвал мегабит биш мегабайт гэж үздэг)
Kbps kilobits per second, энэ нь сүлжээгээр мэдээлэл дамжих хурдыг илэрхийлдэг (1 килобит нь 1000 биттэй тэнцүү. 1 бит гэдэг )
Bit binary digit, компьютерийн мэдээллийг хэмжих хамгийн бага нэгж. 1946 оноос хэрэглэгдэж эхэлсэн энэ хэмжээс 0 юмуу 1 гэсэн утгуудыг илэрхийлэх боломжтой. 8 бит нийлж 1 байт болдог.
www.banjig.mn

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай
бичсэн Зочин цаг: 01:17, 2010-05-10 | Холбоос | |
инээх ууртай гоё шүү хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай инээх уйлах тэврэлт тэврэлт dont tell anyone loser баяртай байна
бичсэн Зочин цаг: 01:16, 2010-05-10 | Холбоос | |
batting eyelashes
бичсэн Зочин цаг: 13:59, 2009-02-19 | Холбоос | |
111111
happy sad winking big grin big hug blushing broken heart surprise
бичсэн Зочин цаг: 13:44, 2009-01-22 | Холбоос | |
big hug rolling on the floor angel loser not talking nerd sick talk to the hand love struck devil
бичсэн Зочин цаг: 11:55, 2009-01-15 | Холбоос | |
batting eyelashes kiss love struck laughing rolling eyes tongue
бичсэн Зочин цаг: 11:54, 2009-01-15 | Холбоос | |
batting eyelashes big hug batting eyelashes batting eyelashes angry blushing whew! angel angel rolling on the floor big hug happy whew!
бичсэн Зочин цаг: 21:03, 2009-01-14 | Холбоос | |
party party loser loser loser loser loser loser loser loser loser loser loser loser loser loser loser loser
бичсэн Зочин цаг: 21:00, 2009-01-14 | Холбоос | |
party
бичсэн Зочин (зочин) цаг: 23:12, 2008-11-18 | Холбоос | |
rolling on the floor
бичсэн Зочин цаг: 17:55, 2008-08-29 | Холбоос | |



:-)
 
xaax