Амттай турах дэглэм

2007-05-11,
 
[
Хувилбар 1
Жимсэний диет

1.5кг шинэхэн жимсний цуглуулга бэлтгээд түүнийгээ 4-5 порц болгон хуваана. Төрөл бүрийг өөрийнхөө хүссэнээр хэрчиж салат бэлтгээд тослог маш багатай иогурт эсвэл хан боргоцойн цэвэр шүүсээр амталж хутгаад зооглоно.

Хувилбар 2
Ногооны диет

Мөн 1.5кг ногооны цуглуулга бэлтгээд 4-5 порц болгон хуваана. Үүнд чанасан лууван, төмс, байцаа, сонгино, өргөст хэмх, цэцэгт байцаа, улаан лооль гэх мэтчилэн таны дуртай ямар ч ногоонууд байж болно.
Ногоонуудыг бага зэрэг ус, давс нэмж жигнэж болгох бөгөөд дээр нь шанцай, гоньд 1ц/х ургамлын тос, 1х/х нимбэгний шүүсийг 3х/х устай нийлүүлж холиод ногоонуудыг болох үед нэмж амталж хутгана.

Хувилбар 3
Дорно зүгийн сонгодог

200 гр цагаан будааг 1х/х ургамлын тос эсвэл оливын тос нэмж давсгүйгээр агшаана. Хүсвэл шафран болон өөр дуртай халуун ногоо 1 чимхийг нэмж болно. Агшааж болсон будааг 3 өдөр оройны хоолонд будаагаа дуртай хоол амтлагчаар хөнгөхөөн амтлаад зооглож болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax