Тэжээлийн тосыг хэрхэн түрхэх вэ?

2007-05-11,
Хэрвээ та хөгшрөхгүй байя гэвэл тэжээлийн тосыг нүүрний шугамын дагуу зөв түрхэх ёстой. Үүний тулд нүүрэн дээрээ тосоо нааж, духнаасаа эхлэн тосоо түрхэнэ. Ингэхдээ духны голоос чамархай руу чиглэсэн маягаар хоёр тийш тараана. Үүнийхээ дараа хацар дээрх тосоо түрхэнэ.
Энэ хэсгийн тосыг хамар ба дээд доод уруулын дундаас чихний хонхор руу чиглүүлнэ. Тэжээлийн тосыг нүдний ойролцоо тэр тусмаа зовхинд түрхэх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ хэсгийн арьс маш нимгэн мэдрэмтгий байдаг. Тэжээлийн тос түрхэх, ер нүүрэндээ арчилгаа хийх үедээ хэзээ ч хүзүүгээ орхиж болохгүй. Тиймээс хүзүүгээ доороос дээш чиглэлтэй, харин хажуу талыг нь бол дээрээс доош чиглэлтэйгээр тэжээлийн тос түрхдэг. Өвөл, хүйтэн сэрүүний улиралд витамин ихтэй “тослог” иж бүрдэл хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Нүүрний тослог хэсгийг тослоггүй цэвэрлэгчээр цэвэрлэнэ. Харин хуурай хэсгийг тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчих нь зүйтэй.

Нүүрний үрчлээс арилгах дасгал 
Зовхины дасгал
- Хөмсөг дээрээ гурван хуруугаа тавь. Арьсаа дарж, дараа нь дээш тат. Энэ үед нүдээ аних гэж оролд. Энэ дасгалыг дөрвөн удаа хийгээрэй.

Нүд орчмын үрчлээнээс сэргийлэх дасгал:
- Хоёр гарын дунд гурван хурууг үрчлээтэй хэсэг дээрээ тавина. Нүдээ аньж, нээ, гэхдээ удаанаар. Энэ дасгалыг гурван удаа давтана.

Духны дасгал
- Хоёр гараа духан дээрээ тавьж даран, арьсаа дээш тат. Энэ байдалд нүдээ аних гэж оролд. 3 удаа давтана.

Уруулын дасгал:
- Таны амны урд аалзны тор агаарт байна гэж төсөөл. Уруулаа урагш төмбийлгөн тэр аалзны торыг унагахгүйн тулд үлээ. 5-10 удаа давтах хэрэгтэй. Мөн уруулаа юүлүүр болгон шүдээ хамхи. Уруулын хоорондох завсраар амьсгалаа хүчтэй гарга.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax