Хөлийн эврийг яаж арилгах вэ?

2007-05-11,
Хөлийн эврийг яаж арилгах вэ?
[ 2007-03-16 ]
Хүний тавхай, ялангуяа өлмий хурууны завсар эвэр бий болж хөндүүрлэн өвдөх нь элбэг тохиолддог. Хөлийн эврийг арилгахын түлд саван содын бүлээн уусмалд (1литр усанд 1-2 цайны халбага сод хийж ) хөлөө 30-40 минутын хугацаатай дүрж дэвтээгээд дараа нь эвэршсэн хэсэгт түүхий төмс юмуу зуун настыг нимгэн зүсч тавина.
Үүнийг хэдэн өдөр давтан тавихад эвэр сайтар дэвтэж зөөлөрнө. Энэ үөд түүнийг зориултын хутгаар цус гаргалгүйгээр,болгоомжтой өөлж авна. Хэрвээ эвэршсэн хэсгийг үрэн авсан бол суурин дээр нь ялимгүй жижиг хонхор үлдэнэ. Үүнээс гадна арьсны давхрааг үүсгэх үйлчилгээтэй рөзорцин 8,0 салицилын хүчил коллоид 30,0 )тавьж зөөлрүүлж цэвэрлэж болно. Хөлийн эврийг арилгасны дараа дахин эвэр үүсэхээс хамгаалж,тэжээлийн тос түрхэх ,өр нь орой бүр хөлөө бүлээн усаар угаах нь хөлийн ядаргаа гаргах, цэвэрлэх, цүсны эргэлтийг сайжржуулахад сайн нөлөөлнө .Мөн сүүлийн үөд гадаад орнуудаас эвэр хайлуулагч бодистой наалтуур (пластырьлөнт)байдаг. Yүнийг эвэр дээрээ нааж хэдэн хоног байлган эврээ зөөлрүүлсний дараа сахлын хутгаар болгоомжтой өөлж авна. Ер нь эвэр үүсэхээс урьдчилан сэргиилэхийн түлд гутлаа өөрийнхөө хөлд тохируулан авч өмсөх явдал чухал.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax